Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“25 ажилтантай өрхийн эмнэлгийн эмч ажилчид халдвар авч, 9 нь л ажлаа хийж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд БЗД-ийн тавдугаар хорооны Өрхийн эмнэлэгт ажиллажээ. Тус өрхийн эмнэлэг нь нийт 25 ажилчинтай. Үүнээс өнөөдрийн байдлаар 9 хүн ажиллаж байна. Бусад эмнэлгийн ажилчид нь халдвар авч, гэрээсээ ажиллаж байгаа аж. Тиймээс үлдсэн эмч эмнэлгийн ажилчид нь сайн дурын ажилтан нартайгаа хуваагдан үзлэг, тандалт, эм тараах зэрэг ажлаа амжуулж байгаа гэнэ.

Энэ талаар Өрхийн эмч М.Өнөрцэцэг "Өглөө 08.00 цагаас гарч, ковид-19 өвчтэй гэрээр буй иргэдийг үзэж 17 цагийн байдлаар 69 дэх айлаараа ороод явж байна. Өрхийн эмнэлгийн эмч нар ачаалал ихтэй, бүх боломжоороо ажиллаж байна. Хамгийн гол нь архаг суурь өвчтэй, жирэмсэн, өндөр настай хүмүүс ковид-19 өвчнөөр өвдсөн даруйд нь эмнэлэгт хэвтүүлэх гэхээр орны хүлээгдэлд ордог. Тиймээс орны эргэлтийг сайжруулах, хөнгөн өвчтөнг аль болох гэрээр эмчлэх гэх мэт зохицуулалтыг авч ажиллаж байна" гэв.

Сануулахад, ЭМЯ-наас "68 мянга гаруй хүн Өрхийн эмчийн хяналт дор эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсээ өрхийн эмнэлгийнхэн өвчний хүнд, хөнгөн байдлаар эрэмбэлж, эмнэлэгт шилжүүлж буй. Эмнэлэгт 21 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Хүний нөөцийн асуудал маш хүнд байгаа учир ор дэлгэх боломжгүй болоод байна. Өрхийн эмнэлгүүд ч маш ачаалалтай ажиллаж байна.

Тиймээс ЭМЯ, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч, өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилчдыг нэмэгдүүлэхээр зохион байгуулалт хийж байна" хэмээн мэдээлж байсан юм.






Будапешт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 29 иргэнийг гэрийн хяналтад шилжүүлжээ
Будапешт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 29 иргэнийг гэрийн хяналтад шилжүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц