Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийллээ.

Мөн тэрбээр "Цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт болон бусад төрийн албан хаагчид, хүнд цаг үед бүх боломжоо дайчлан тасралтгүй ажиллаж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагч нарт талархал илэрхийлж, амжилт хүсэж байна.

Төр, засаг багагүй төсөв, хөрөнгө зарцуулсны дүнд тодорхой эерэг үзүүлэлт гарч байгаа хэдий ч цар тахлын аюул хэзээ дуусах нь тодорхойгүй байна" гэлээ.

Ерөнхий сайд: Хүүхдийн мөнгийг бэлнээр олгохгүй хадгаламж, хуримтлал хэлбэрээр олгодог болно
Ерөнхий сайд: Хүүхдийн мөнгийг бэлнээр олгохгүй хадгаламж, хуримтлал хэлбэрээр олгодог болно
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.