Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮЭХ: Иргэдийн цалин, тэтгэврийг яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.

МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: "Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна" гэлээ.

Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбооны дарга Б.ЦЭРЭНПҮРЭВ: "Нийслэлийн автозамын газрын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Автозамын салбарын ажилчид хортой нөхцөлд ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын санхүүжилтийг танаж байгаад бухимдалтай байна. Хийх ёстой ажлаа хийж байгаа хүмүүсийн цалинг хэмнэж, танана гэдэг байж боломгүй зүйл юм" гэв.

С.Сувдансондор

Индонезийн шоронд гал гарсны улмаас 40 хүн амиа алджээ
Индонезийн шоронд гал гарсны улмаас 40 хүн амиа алджээ
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.