Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Мөнхсайхан: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн хүсэлтээс татгалзаж, Үндсэн хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

Ерөнхийлөгч шүүгчдийг томилох бүрэн эрхээсээ татгалзаж байгаа талаар ЕТГ-аас мэдээлсэн. Тэгвэл уг асуудалд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр "Я.Содбаатар мэдээлсэн.Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтийн дагуу Шүүхийн тухай шинэ хууль дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж томилох заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн гэх 3-р дүгнэлтийг Цэц гаргасан, улмаар шүүхийн шинэчлэлийн гол хэсгийн хэрэгжилт түдгэлзээд бараг таван сар болж байна.

Цэцийн энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 41-р тогтоолыг УИХ 2021.05.06-нд гаргасан. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн хүсэлтээс татгалзаж, үүгээрээ ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг санал болгох, томилох, АТГ-ын дарга, дэд даргыг томилох зэрэг Үндсэн хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй гэдгээ илэрхийлсэнд баяртай байна. Энэ бол Үндсэн хуульдаа үнэнч байх тангаргаа сахисан, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг дэмжсэн чухал алхам болжээ" хэмээлээ.

Дээврээс үсрэхийг оролдсон хоёр иргэн бие биенээ танихгүй хэмээн мэдүүлжээ
Дээврээс үсрэхийг оролдсон хоёр иргэн бие биенээ танихгүй хэмээн мэдүүлжээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.