Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээврээс үсрэхийг оролдсон хоёр иргэн бие биенээ танихгүй хэмээн мэдүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Энэ сарын 4-5-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 14 дүгээр хорооны “Аман хуур-2” хотхоны орон сууцны 12 давхар барилгын дээврээс хоёр хүн үсрэх үйлдэл хийснийг таслан зогсоосон талаар өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал, 31 настай эмэгтэй И, 32 настай эрэгтэй У нар нь тус байрны оршин суугч биш бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Баянзүрх дэх цагдаагийн газраас уг иргэдийг шалгаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нэгээс нь мэдүүлэг аваад байгаа аж. Ингэхдээ тухайн хоёр иргэн бие биенээ танихгүй гэж мэдүүлжээ.

Хэрвээ шалгалтын явцад тухайн хоёр иргэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан нөхцөл байдал тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлээр хариуцлага хүлээлгэх юм. Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд "Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгоно" хэмээн заасан байдаг.

“Шударга ёсны хувьсгалыг хуулиар хийх, хувь хүн биш хууль засагладаг зарчмыг нутагшуулсан шийдвэр”
“Шударга ёсны хувьсгалыг хуулиар хийх, хувь хүн биш хууль засагладаг зарчмыг нутагшуулсан шийдвэр”
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй