"Токио-2020" паралимпын наадам нээлтээ хийснээс хойш найм дах өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 31-нд буудлагын төрөлд пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин З.Ганбаатар буудлагын төрөлд онч мэргэнээ сорих юм. Түүний хувьд зуны паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцож буй тамирчин билээ.
Дашрамд дурьдахад, энэ удаагийн паралимпт Монгол улсаа төлөөлөн 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж буй бөгөөд Монгол Улсын Гавьяат Тамирчин Э.Содномпилжээ паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд оролцож, алтан медалийн болзлыг хангаж, энэ удаагийн Паралимпын наадмын анхны медалийг эх орондоо авч ирсэн билээ.