Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй алга болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар иргэн Ц наймдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлага наймдугаар сарын 21-ний өдөр Онцгой байдлын албанд бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс 45 настай эмэгтэй Ц /сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг Шаргалжуут багийн “Баян давааны-Ам” гэдэг газраас “Баяндавааны эх” гэдэг газар хүртэл 8 км, “Асгатын-Ам” гэдэг газраас “Асгатын-Эх” гэдэг газар хүртэл 7 км, “Шаргалжуут” голын эрэг дагуу “Элбэнхийн-Ам” гэдэг газар хүртэл 16 км, тус аймгийн Өлзийт сумын “Нарийн гол” багийн “Намын давааны-Ам” гэдэг газар хүртэл 8 км, нийт 50 км-т явганаар болон автомашинтай, нисгэгчгүй нисгэгч аппарат /дрон/ хөөргөн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрлийн ажиллагааг өнөөдөр 10:00 цагт дахин эхлүүлжээ.

Ирэх сард Баянзүрх дүүрэг гурван “Өглөөний гудамж“-тай болно
Ирэх сард Баянзүрх дүүрэг гурван “Өглөөний гудамж“-тай болно
 
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.