Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЕГ-ын хурандаа О.Бархасбадийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар дахин гомдол гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадийн хэргийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар эсэргүүцэж, прокурорын байгууллагад хандаад байсан юм. Гомдлын дагуу прокурорын байгууллагаас О.Бархасбадийг дахин шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс гэмт хэргийн үндэслэлгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн шийдвэрийг дахин эсэргүүцэж, давж заалдаад байгаа аж.

Эргэн сануулахад, С.Зоригийн хэргийг үйлдсэн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан гэмт хэргээр Б.Хурцад 1,6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргаж байсан. Харин С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм.

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн  99 дуудлага бүртгэгджээ
Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага бүртгэгджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд