Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Хэн нэгэн даргын хүүхдийн төлбөр Боловсролын зээлийн сангаас төлөгдөхгүй

Огноо
Унших
1 минут 35 секунд

Боловсролын зээлийн сангийн асуудлаар БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв. Тэрбээр "Энэ сан нь тэтгэлэг, тусламж, хөнгөлөлттэй зээл өгдөг. Ковид гарснаас хойш энэ зээлийн сан нэлээн алдагдалтай явж байгаа. Нийт оюутнуудын 11 хувь нь л боловсролын сангаас тэтгэлэг, зээл авдаг. Сургалтын төлбөрийн санхүүжилт гурван хэлбэртэй байгаа.

Энэ жил хэдийгээр ковид хүнд байгаа, энэ сангийн мөнгө хүүхдийн мөнгө рүү татагдсан ч бид яг өмнөхөөрөө сургалтын буцалтгүй тусламж, тэтгэлгийг өгнө.

Өнөөдөр сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг улсын хэмжээнд 6146 оюутан байна. Эдгээр оюутанд сургалтын төлбөрийг нь өгнө. Мөн өндөр оноотой, багш мэргэжлээр суралцах 1500 гаруй оюутны төлбөр хэвээрээ үргэлжилнэ.

Түүнчлэн гадаадын Засгийн газар хоорондын гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын төлбөр ч хэвээрээ үргэлжилнэ. Хамгийн их санаа зовоож байгаа нь Шилдэг 100-д ордог, маш цөөхөн оюутнуудын асуудал. Нийт зээлийн сангийн 50 хувь нь эдгээр оюутнуудад зарцуулагддаг.

Гадаад зээлд 323 оюутан хамрагддаг. Үүнд нийт 20 тэрбум төгрөг зарцуулагдаж байна. Энэ жил хэн нэгэн даргын хувьд боловсролын зээлийн сангаас төлөгдөхгүй гэдгийг хариуцлагатай хэлье" гэлээ.

Б.Энхболд: Есдүгээр сарын 1-н хүртэл зам хааж, зам засварын ажил хийхгүй
Б.Энхболд: Есдүгээр сарын 1-н хүртэл зам хааж, зам засварын ажил хийхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд