Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан есдүгээр сарын 1-ээс Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын үйл ажиллагааг 5:9 хөтөлбөрөөр хичээллэхээр болсон. Энэ нь таван өдөр хичээллээд есөн өдөр гэрээс буюу цахимаар хичээллэх хөтөлбөр юм. Харин дельта хувилбарын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан 4:10 төлөвлөгөө боловсруулсан байна.
Энэ үеэр МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд "5:9 хөтөлбөр нь цар тахлын үед буруу, ямар ч нөлөөгүй гэж зарим иргэн хэлж байна. Энэ нь үндэслэлтэй. Халдвар авсан бол 2-5 өдөр халдварыг тараахгүй. Эдгээр өдрүүдэд халдвар тараах эрсдэлгүй байх юм. Харин есөн өдөр цахимаар хичээллэх үед халдвар авсан хүүхэд эмчилгээ хийлгэж, эдгэх хугацаа өнгөрөх бөгөөд халдварлуулах чадваргүй болсон байх юм. Тийм учраас 5:9 хөтөлбөр боловсруулсан.
Харин дельта хувилбар бусад төрлөөсөө хурдан тархдаг учраас энэ хугацааг богиносгож 4:10 хөтөлбөрийг боловсруулсан. Халдварын тоо нэмэгдэж, эрсдэлтэй гэж үзвэл уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэсэн юм.