Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“10 дугаар цэцэрлэгт тархины саажилттай хүүхдийн хоёр ангийг тохижуулж, шинээр нээнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монгол Улсын хэмжээнд 11 мянга гаруй тусгай хэрэгцээт буюу бидний нэрлэж заншсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэдний 1156 нь цэцэрлэгт 7794 нь сургуульд суралцаж байна. Харин үлдсэн хүүхдүүд нь биеийн байдлаас хамааран гэртээ аав ээжийнхээ асаргаанд байдаг. Боловсролын байгууллагад хамрагдаж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь ердийн сургууль, цэцэрлэгт явдаг. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдэд боловсрол олгодог хоёр цэцэрлэг, зургаан сургууль бий.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудлыг цогцоор нь авч үзэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээг нэг цэгт үзүүлдэг байх шийдлийн талаар аав ээж, асран хамгаалагчид, багш ажилчидтай өчигдөр ярилцсан байа. Тус уулзалтад Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар оролцсон аж.

Уулзалтын хүрээнд гурван салбарын хамтын ажиллагааны хүрээнд тушаал, шийдвэр хангалттай гарсан боловч хэрэгжилт хангалтгүй байдагт анхаарч ажиллахаар болсон аж. Мөн БШУ-ны сайд 10 дугаар цэцэрлэгт тархины саажилттай хүүхдийн хоёр ангийг тохижуулж, шинээр нээж өгөхөөр боллоо.

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1841 тохиолдол шинээр бүртгэгдэж, 1 хүн нас барлаа
ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1841 тохиолдол шинээр бүртгэгдэж, 1 хүн нас барлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.