НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байсан Б.Оргилыг өчигдрийн НАМЗХ-ны Бага хурлаар батламжилжээ. Ингэснээр тэрбээр тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга болж буй юм.
Генсекээр томилогдсон Б.Оргил нь УИХ-ын гишүүн Н.Учралын найз, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Хан-Уул дүүргийн намын дарга байхад НАМЗ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай аж.
Ийнхүү тэрбээр өмнөх дарга Б.Пүрэвдагвын халааг авчээ.