НХМГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Элсэлтийн ерөнхий шалгалтыг 41 сургуулийн байранд зохион байгуулна. Тухайн сургуулиудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Нэг ангид 10-15 хүртэлх тооны хүүхэд хүн ширээ хоорондын зай баримтлан суух, түүнчлэн сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тухайн шалгуулагчийг тусгаарлах өрөөг шалгалтын байр бүрт бэлдэх ёстой.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг таван чиглэлээр хийж байна. Сургуулийн өмнөх боловсролын 226, Ерөнхий боловсролын 114 сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 6, дээд боловсролын 25 байгууллагад хамруулан шалгалт хийсэн. Нийт 406 байгууллагад урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж байгаа. Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор хяналт шалгалтыг явуулж байгаа юм. Шалгалтыг есдүгээр сарын 17 хүртэл явуулна. Сургалтын байгууллагууд дараах хэд хэдэн зүйлс дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүнд:
-Коронавируст халдвараар урьдчилан сэргийлэх зорилгоор дотоод төлөвлөгөө гаргаж, дотоод хяналтын үйл ажиллагааг удирдлага зохион байгууллалтаар хангаж ажиллах
-Ойролцоох нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ хийх
-Шавьжгүйтэл, ариутгал хийлгэх
-Шинжилгээ болон дархлаажуулалтын цэг болсон сургууль, цэцэрлэгийн байрууд цэвэрлэгээ, халдвагүйжүүлэлтийг хийлгэх
-Коронавирусийн халдвартай болон сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлах байр бэлтгэх
-Дотуур байранд сурагчдын нэг оронд ногдох талбайн хэмжээг 4 мкв-аас багагүй байх
-Боловсролын байгууллагууд бөөгнөрөл үүсгэхгүй, нэг ангид 20-иос илүүгүй хүүхэд суулгах
-Орц, гарцыг бий болгох