Засгийн газрын шийдвэрээр ЕБС-иудын сурагчдын "Үдийн хоол" хөтөлбөрийг баталсан. Тухайлбал, нэг хүүхдийн үдийн хоолны өртгийг 1500 төгрөг байхаар баталсан бөгөөд хоолны чанарыг хянахаар хоол зүйч нар ажиллахаар болжээ.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, "Манайх сүүлийн 15 жилийн түүхэнд нэг удаа 600 төгрөгөөр нэмж байсан ийм тохиолдол байхгүй. 1500 төгрөгөөр тухайн хүүхдийн бие бялдрын онцлог, хөгжил, биеийн хэрэгцээнд шаардлагатай калори, илчлэгийн стандарт хангасан хоолыг өгөх боломж байна гэж харж байна.
Энэ жил улсын төсөвт 47 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж байгаа. Энэ хүрээнд өөрийн байргүй, гал тогоогүй сургуулиудад түрээсийн байр ажиллуулна. Үүнд бид гал тогооны тоног төхөөрөмжийг хангана. Засгийн газрын шийдвэрээр 21 аймаг, есөн дүүргийн хүрээнд хоол зүйч ажиллуулахаар болж байгаа. Цаашдаа 640 төрийн өмчид сургуульд хоол зүйч ажиллуулах зайлшгүй шаардага байна. Хүүхдийн хоол эрүүл, чанартай байх ёстой. Үүний хяналтыг хийх хүмүүс бол хоол зүйч нар юм" гэв.