Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-Өлгий аймагт 19.00 цагаас хойш иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын тархалт эрчимжиж, өдөрт дунджаар 200-300 тохиолдол бүртгэгдэж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссын 22 дугаар хуралдааны шийдвэрээр энэ сарын 15-ны өдрийн өглөөний 06.00 цагаас 24-ний өдрийн 22.00 цаг хүртэл тус аймагт орох хөдөлгөөнийг түр хязгаарлав.

Мөн тухайн хугацаанд олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ /хурал, жагсаал, цуглаан, соёл,урлаг, биеийн тамир, спортын үйл ажиллагаа, хурдан морины уралдаан, барааны зах, барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа/, банкны үйл ажиллагаа, хүнс, эмийн худалдаа, үйлчилгээ, хүргэлт болон барилгын бүтээн байгуулалтаас бусад үйлчилгээ, архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, гэрийн нөхцөлд хурим, найр хийхийг тус тус хориглов.

Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарь 10.00-18.00 цагийн хооронд байна.

Дээрх хугацаанд аймгийн төвд оройн 19.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.

Хязгаарлалт тогтоосон 10 хоногийн хугацаанд мэргэжлийн байгууллагууд коронавирусний халдварын эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих, хүн амын дунд эрүүл мэндийн тандалт судалгаа хийх, голомтыг тогтоох ажлуудыг зохион байгуулах ажээ.

НАМЗХ-ны Бага хурал энэ сарын 17-нд ЦАХИМААР хуралдана
НАМЗХ-ны Бага хурал энэ сарын 17-нд ЦАХИМААР хуралдана
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.