Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАМЗХ-ны Бага хурал энэ сарын 17-нд ЦАХИМААР хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Ардын намын залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны Бага хурал ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 17-ны өдөр цахимаар хуралдахаар болжээ.

Нийт 300 гаруй гишүүдтэй НАМЗХ-ны Бага хурлаар хэлэлцэх гол асуудал нь ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм. Учир нь өнгөрсөн хугацаанд тус албыг хашиж байсан Б.Пүрэвдагва НИТХ-ын төлөөлөгч, намын газрын дарга зэрэг албан тушаалд дэвшсэн. Мөн саяхан болсон Удирдах зөвлөлийн хурлаасаа Б.Оргилыг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр түр тавиад байгаа билээ.

Сануулахад, НАМЗХ-ын хурлын уур амьсгал, өнгө аясаас шалтгаалж Ардын намын цаашдын болон энэ намрын улс төр өрнөнө гэж хэлэхэд болно. Тиймээс ирэх долоо хоногт хуралдах уг Бага хурал олны анхаарлыг нэлээд татах нь ойлгомжтой.

Орон нутагт бүртгэгдсэн 950 тохиолдлын 222 нь Баян-Өлгий аймагт илэрчээ
Орон нутагт бүртгэгдсэн 950 тохиолдлын 222 нь Баян-Өлгий аймагт илэрчээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.