Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Долоодугаар сар дэлхийн хамгийн халуун сар болсныг тогтоожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 45 секунд

Энэ оны долоодугаар сар дэлхийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун сар болсныг АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын төв /NOAA/ мэдэгджээ.

Тус байгууллагын мэдээлснээр, хуурай газар болон далайн гадаргуугийн температур 20 дугаар зууны дундаж болох цельсийн 15.8 хэмээс 0.93 хэмээс өндөр байжээ.

Ингэснээр энэхүү үзүүлэлтийг 142 жилийн өмнөөс бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр температур болжээ. Өмнөх өндөр үзүүлэлт 2016 оны долоодугаар сард бүртгэгдсэн бөгөөд 2019, 2020 онд түүнтэй ойролцоо үзүүлэлт бүртгэгджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны нөлөөнөөс үүдэлтэй байна.

Далай тэнгис, агаар мандал судлалын төвийн мэдэгдэлд дурдсанаар, долоодугаар сард ийнхүү өндөр үзүүлэлт бүртгэгдсэнд мэргэжилтнүүд ихээхэн санаа зовниж байна.

Мөн тус байгууллагын дарга Рик Спинрад, “Энэхүү үзүүлэлтийн хувьд нэгдүгээр байр гэдэг бол хамгийн сүүлийн байр гэсэн үг. Энэ шинэ дээд үзүүлэлт нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн дэлхий дахинд нүүрлээд буй аюулыг нэгээр нэмлээ” хэмээн хэлжээ.

Тодруулбал, долоодугаар сарын хуурай газар, далайн гадаргуугийн температур нь 2016 онд бүртгэгдсэнээс цельсийн 0.01 хэмээр илүү байжээ. Мөн дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст ийм температур дундаж үзүүлэлтээс урьд хожид байгаагүйгээр буюу 1.54 хэмээр өндөр байсан нь 2012 оны өмнөх өндөр үзүүлэлтийг давжээ.

Налайх дүүргийн оршин суугчид энэ өвлөөс эхлэн шахмал түлш хэрэглэнэ
Налайх дүүргийн оршин суугчид энэ өвлөөс эхлэн шахмал түлш хэрэглэнэ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.