Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Нэгдүгээр ангид элсэгчдийг автоматаар хуваарилж, эцэг эхэд нь мессежээр мэдэгдэнэ

Огноо
Унших
1 минут 52 секунд

Энэ жил нэгдүгээр ангид элсэгчдийг 100 хувь цахимаар бүртгэхээр болсон. Тодруулбал, Энэ хичээлийн жилд 80628 зургаан настан нэгдүгээр ангид орох бүртгэлтэй байгаа. Улмаар бүртгэлийг энэ сарын 16-наас эхлүүлэх юм. Ингэхдээ өмнө нь эцэг, эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан бол одоо тухайн харьяа боловсролын газрын дарга нар эрхийнхээ хүрээнд улсын бүртгэлийн мэдээллийн системээс зургаан настнуудын мэдээллийг авч, хамран сургах тойргийн хүрээнд харьяа сургуульд нь хуваарилах аж.

Тодруулбал, энэ сарын 26-30-нд эцэг эхчүүдийн гар утсанд нэгдүгээр ангид элсэж буй хүүхэд нь аль сургуулийн, аль бүлэгт, хэн багшийн ангид хуваарилагдсан талаарх мэдээлэл очих аж.

Наймдугаар сарын 16-ны 9.00 цагт элсэгчдийн бүртгэл www.parent.edu.mn системд нээлттэй болно. Эцэг эхчүүд тухайн систем рүү орж, хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах алхмыг л хийнэ.

“Танай хүүхэд энэ сургуульд сурах боломжтой байна. Та зөвшөөрч байна уу” гэсэн асуултууд байна. Энэ баталгаажуулалт наймдугаар сарын 25-ны 17.00 цаг хүртэл байна. Бүртгэл хаагдсаны дараа нэгдүгээр ангид хэчнээн хүүхэд авч байгаагаас анги хуваарилалтаа хийнэ гэсэн үг. Эцэг эхчүүд утасны дугаараа бүртгүүлснээр мэдээлэл очих болно. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд сургууль дээр элсэлтийн комисст хандаж болно. Элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 16-ны 09.00 цагт нээгдэж, наймдугаар сарын 25-ны 17.00 цагт хаагдах юм байна.

Ж.Сүхбаатар: Гэрээ байгуулсан 400 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтрээд байна
Ж.Сүхбаатар: Гэрээ байгуулсан 400 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтрээд байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.