Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Гэрээ байгуулсан 400 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтрээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

Замын-Үүд суманд үүсээд байгаа нахцөл байдалтай холбоотойгоор ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх, ачааллыг бууруулах зорилгоор Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс тодорхой шийдвэр гарган ажиллаж байна. Энэ талаар АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга Ж.Сүхбаатараас тодрууллаа.

-Хил дээр саатсан ачаа барааг оруулах талаар танай Боомтын зөвлөл ямар ажил хийж байна вэ?

-Боомтын зөвлөлөөс ачаа тээвэрлэлтийн үнийг тогтворжуулах чиглэлээр гаргасан наймдугаар сарын 5-ны өдрийн шийдвэр хэрэгжээд явж байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын Эрээн боомтоос Улаанбаатар хот хүртэлх ачаа тээврийн зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тээврийн хэрэгслийн жолооч нартай гэрээ байгуулж байна. Энэ хүрээнд наймдугаар сарын 4-нөөс хойш өнөөдрийг хүртэл 700 гаруй тээврийн хэрэгслийн 400 жолоочтой хариуцлагын гэрээ байгуулсан. Одоогоор гэрээ байгуулсан 400 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтрээд байна. Эдгээрээс 18 нь Замын-Үүд боомтоор орж ирсэн. Энэ жолооч нар гэрээний хүрээнд ажилласан эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Гэрээг зөрчвөл улс, хот хооронд зургаан сар нэвтрэхгүй байхаар эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн.

-Одоогоор ямар зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийн эрхийг хасаад байна?

-Үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Замын-Үүд дэх Боомтын зөвлөл БНХАУ-ын Эрээн боомттой хамтарч ажиллаж байгаа, ажил үр дүнгээ өгч эхэлсэн. Засгийн газрын тогтоолоор нэн шаардлагатай буюу стратегийн бараа бүтээгдэхүүнийг дугаар харгалзахгүй хилээр оруулах эрхийг Боомтын зөвлөлд өгсөн. Гэвч зарим аж ахуйн нэгж яаралтай оруулах бараа бүтээгдэхүүнээс өөр зүйл тээвэрлэж оруулж ирсэн учраас тухайн тээврийн хэрэгслийн эрхийг зургаан сар хасаж байна. Жишээ нь, ширмэн хаалт ачих зөвшөөрөл аваад барилгын материал оруулж ирсэн, тоосго ачна гээд бэлэн гоймон оруулж ирж байна. Мөн авто замын хяналтын цэгт байрлуулах тээврийн хэрэгслийн гадаргууг ариутгах, халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж ачихаар гарсан тээврийн хэрэгсэл хүнсний нарийн ногоо, барилгын материал ачсан учир D зөвшөөрлийг 6 сараар цуцаллаа.

-Иргэдээс гомдол мэдээлэл хэр их ирж байна вэ?

-Өнгөрсөн дөрвөн хоногт гомдол мэдээлэл хүлээж авах 7053-7305 утсанд 62 гомдол иргэдээс ирүүлсэн. Үүний 53 нь мэдээллийн шинж чанартай байсан. Үлдсэн есөн мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Үнийн хөөрөгдлийг арилгахын тулд аль аль талдаа анхаарлаа хандуулж ажиллаж байна. Тиймээс Замын-Үүд Боомтын зөвлөл гэсэн фэйсбүүк пэйж хуудсаар та бүхэн гомдол, мэдээллээ ирүүлэх боломжтой.

АН УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх материалаа СЕХ-нд хүлээлгэн өгчээ
АН УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх материалаа СЕХ-нд хүлээлгэн өгчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.