МУБИС-аас Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно гэж Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх цахим хуудаснаа мэдээлжээ. Тэрбээр "Одоогийн байдлаар дугуйн зам хучилт авах эсэхийг шалгаж, 2 бульварийг бүрэн тэгшилж хучилт хийхэд бэлэн болгожээ. 3 дахь бульварт 5 хүн ажиллаж байгаа дээр 10 хүн нэмж ажиллуулан өнөөдөртөө хучилтаа эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Дугуйн замын ажлыг 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийх төлөвлөгөөтэй боловч хүн хүчний хомс байдлаас хамаарч 5-6 хүн л байнгаар ажиллаж байна. Уг ажлын хажуугаар Бөхийн өргөөний уулзвараас МУБИС хүртэлх явган хүний замаар хашлага бродюр хийхээр 10 гаруй хүнтэй ажиллаж байна.
Дашрамд дуулгахад, Баянзүрх дүүрэгт энэ жилдээ багтаан
1. Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам
2. Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км дугуйн зам
3. Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км дугуйн зам тус тус хийхээр төлөвлөөд байгаа юм" гэжээ.