Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: МҮХАҮТ-ыг дэмжиж ажиллана

Огноо
Унших
2 минут 50 секунд
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, санал солилцжээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэв. Тэрбээр "Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас бизнесийн орчин хумигдаж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа уналтад орсон ч одоо дэлхий нийтээрээ цар тахалтай зэрэгцэн амьдрах, вакцинжуулалтыг үр дүнтэй хийж хэвийн амьдралдаа эргэн шилжих чиглэл рүү хандаж буй талаар дурдаж, танхимаас хийсэн бизнесийн орчны судалгаа, хуулийн төсөл боловсруулж буй. Мөн цар тахлын энэ үед Монгол Улс төр, хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааны хүчээр эдийн засгаа богино хугацаанд сэргээх, өсөлт авчрах боломжто" гэв.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮХАҮТ-ыг урьдын адил дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын болон бүс нутгийн бизнесийн санаачилгад Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх, МҮХАҮТ-ын гадаад харилцаа, олон улсад чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг тодотголоо.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зорилтуудыг хэрэгжүүлэх, бизнесийн салбарт төрөөс учруулдаг хүнд суртал, дарамтыг арилгах, эдийн засгаа богино хугацаанд сэргээн босгохын тулд улстөржилтөөс ангид байх зарчмаар МҮХАҮТ-тай хамтран ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа, хувийн хэвшилд тулгардаг дарамт шахалт, бизнесийн үйл ажиллагаан дахь төрөөс хамааралтай гацаа, саадыг арилгах асуудлаар Төрийн тэргүүний хувиар онцгой анхаарал хандуулан ажиллана гэлээ.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд эдийн засгийг сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, уул уурхайн бус экспортыг өсгөх, томоохон төслүүдээ яаралтай урагшлуулах нь хамгаас чухал болоод буйг онцолж, дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд бизнесийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ санхүүгийн зөв механизмыг сонгон авах, төр, хувийн хэвшлийн тэгш оролцоог хангах, улмаар гүйцэтгэлд онцгой анхаарал хандуулж, чадварлаг баг, бүтцийг бүрдүүлэх зэргээр ажиллах саналыг хэлж байв.

Алтанбулаг боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 31 хүртэл сунгалаа
Алтанбулаг боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 31 хүртэл сунгалаа
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.