Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Токио 2020" зуны олимпт жудочдоо дэмжихээр явсан. Тэрбээр жудочдоо дэмжиж, Бүдокан ордонд тэмцээнийг нь үзсэн юм.
Тэгвэл жүдочдын тэмцээн дууссан тул Х.Баттулга маргааш эх орондоо ирэхээр болжээ. Мөн чөлөөт бөх болон марафон гүйлтийн тамирчдаас бусад нь буюу жүдо бөх, 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг, бокс, хүндийн өргөлт, усан сэлэлт зэрэг төрлүүдэд амжилттай оролцон тэмцээнээ өндөрлүүлсэн тамирчид эх орондоо ирэх юм.