Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулах тухай тогтоол өнөөдөр батлагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв. Тэрбээр, "Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулах тухай тогтоолыг өнөөдөр баталсан. Чөлөөт бүсээс гадна боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Гадаад харилцааны сайд С.Батцэцэг БНХАУ-д ажлын айлчлал хийгээд амжилттай болсон. Энэ үеэр хил гаалийн ачаа тээврийн нэвтрэлтийг сайжруулах, нүүрсний гарцыг нэмэгдүүлэх гэх мэт Монгол Улсын Засгийн газраас тавьсан бүх саналуудад БНХАУ-ын тал нааштай хариу өгснийг Гадаад харилцааны яам мэдээлсэн. Дорноговь болон Гашуунсухайт боомтын нөхцөл байдлын талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байгаа. Тодруулбал Замы-Үүдийн гарах чиглэлд өдөрт ачаагүй 100 автомашин, нүүрстэй 10 автомашин гарч байна. Харин орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна" гэв.

Ч.Болортуяа: Дельта вирусийн тархах чадвар нь анхны хувилбараасаа 40-80 хувиар нэмэгдсэн
Ч.Болортуяа: Дельта вирусийн тархах чадвар нь анхны хувилбараасаа 40-80 хувиар нэмэгдсэн
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно