Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлгэр мөрөнд живсэн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Задгай”-д Дэлгэр мөрний эрэг дээр дөрвөн хүн зугаалж байснаас нэг хүн нь сэлж байгаад живсэн тухай дуудлага долдугаар сарын 23-нб өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат 28 настай, эрэгтэй Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдөр буюу долдугаар сарын 26-ны өдөр Хилэнтийн гүүрнээс Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газар хүртэл 90 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:15 цагт түр зогсоосон аж. Эрлийн ажиллагааг өнөөдөр буюу долдугаар сарын 27-ны 06:00 цагт дахин эхлүүлсэн талаар албаныхан мэдээллээ.

ХӨНДӨХ СЭДЭВ: АМЬ
ХӨНДӨХ СЭДЭВ: АМЬ "өрсөж" буй Баянзүрхийн товчооныхонд явган хүний ГАРЦ хэрэгтэй байна, хотын дарга аа
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.