Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг яллагдагчаар тооцлоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзаж байсан хяналтын прокурор Г.Батбаярыг ажлаас нь чөлөөлсөн талаар бид мэдээлсэн. Тэгвэл Б.Баасанцогтыг яллагдагчаар тооцсон байна. Тухайлбал, Хатуу хөл хорионы үед "Parkview" хотхонд архидан согтуурч, лифтэнд ёс бус үйлдэл гаргасан өмгөөлөгч Б.Баасанцогтын бичлэг цахим орчинд цацагдсанаас хойш хуулийн байгууллага түүнийг шалгаж байна. Мөн түүний шүүгчдэд авлига өгч, мөнгө шилжүүлсэн барит ил болсон.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Үүний дагуу өмгөөлөгч Б.Баасанцогтыг хоёр үндэслэлээр яллагдагчаар тооцжээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 12.6-1 дэх хэсгийн "Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан" 22.5-1-т заасан "Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн" гэж яллагдагчаар тооцжээ.

ИРГЭН Б: Хөдөлгөөн эхлэхдээ араагаа андуурч дараад дэлгүүр рүү орчихсон
ИРГЭН Б: Хөдөлгөөн эхлэхдээ араагаа андуурч дараад дэлгүүр рүү орчихсон
 
Н.Учрал: “Смарт Сэлбэ сити” төслийн Мкв-ийн үнийг бууруул. 5 сая төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй учраас нийслэл үнэ бууруулах шийдлээ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуул