Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИРГЭН Б: Хөдөлгөөн эхлэхдээ араагаа андуурч дараад дэлгүүр рүү орчихсон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 47 секунд

Энэ сарын 26-ны 21.00 цагийн орчим Налайх дүүргийн Тэрэлжийн зам дагуу байрлах "Тэрэлж маркет" дэлгүүр рүү автомашин мөргөж орсон хэрэг гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Шалгаж байгаа" гэх мэдээллийг өглөө.

Харин баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн автомашиныг жолоодож явсан эмэгтэй Б нь автомашин жолоодох эрхгүй байжээ. Мөн тэрбээр цагдаагийн байгууллагад "Хөдөлгөөн эхлэхдээ араагаа андуурч урагшаа ухасхийсэн. Тэгээд дэлгүүр рүү орчихсон" гэсэн тайлбарыг өгсөн байна.

Азаар хүн бэртэж гэмтээгүй аж.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

ТОКИО-2020: Буудлагын тамирчин Ц.Анударь, Э.Даваахүү нар финалын шатанд шалгарч чадсангүй
ТОКИО-2020: Буудлагын тамирчин Ц.Анударь, Э.Даваахүү нар финалын шатанд шалгарч чадсангүй
 
“Шатахууны түгээлтэд хойрго хандаж байгаа ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна“
“Шатахууны түгээлтэд хойрго хандаж байгаа ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.