Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 1513 тохиолдол батлагдаж, долоон хүн нас барлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1513 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 156737 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 501 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1012 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас долоон хүн нас барж, нийт нас баралтын тоо 774 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 6507

-Хүндэвтэр 2893

-Хүнд 909

-Нэн хүнд 201 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 12058 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2625 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 10279 иргэн байна. Үүний 467 нь жирэмсэн, 2377 хүүхэд байна.

ТОКИО-2020: Л.Сосорбарам эхний ялалтаа авлаа
ТОКИО-2020: Л.Сосорбарам эхний ялалтаа авлаа
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.