Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Олимпын наадамд тойргийн гурав дахь тоглолтоо дөнгөж сая Японы багийн эсрэг хийж 19:10 харьцаатайгаар хожигдлоо.
Шигшээ багаас Э.Чимэддолгор, Б.Солонго нар тус тус гурав, О.Хулан, М.Цэрэнлхам нар тус тус хоёр оноо авчээ. Харин Японы багаас Стефани Маули, Ямамото Май нар тус тус зургаан оноо авч багаа хожилд хөтөлжээ.
Манай баг 13.00 цагаас ОХУ-тай ээлжит тоглолтоо хийнэ.