Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш цэргийн дээд цол гардуулах гэж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа Ж.Болд, Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа П.Одонбаатар, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хурандаа, П.Батаа нарт генерал цол олгох гэж байгаа юм байна. Тодруулбал, маргааш морин цогт цолоо авахаар болжээ.
ЦЕГ-ын дарга Ж.Болдын хувьд хурандаа цолоо 2018 онд авч байсан бөгөөд ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч гэдэг утгаараа генерал цолны болзолыг хангаад буй аж. Ер нь ЦЕГ-ын үе үеийн дарга нар дээд цол генерал цолыг авдаг бөгөөд дотоодын цэргийн командлагч хэмээх албан тушаал нь цолны болзлоо хангасан гэсэн үг. Ж.Болд нь мөрдөн байцаагчаас ЦЕГ-ын дарга болтлоо дэвшсэн туршлагатай юм.
Мөн Тагнуулын Ерөнхий газрын дарга болон Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нар ч мөн адил генерал цол олгогддог албан тушаал гэж хэлж болох юм.
Г.Лхагвадорж