Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 1998 тохиолдол батлагдаж долоон хүн нас барлаа

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 3 секунд

ЭМЯ-аас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1998 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 130452 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1139 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 859 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.

ЭМЯ хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр:

-Өнөөдөр батлагдсан 1998 тохиолдлоос 30-34 насны 295 хүн халдвар авсан. Үүнээс 0-4 насны 83 хүүхэд халдварт өртжээ. Сүүлийн 24 цагт 2582 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд долоон хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 646 боллоо. Ингэхдээ 20-40 насны хоёр, 60-69 насны тав, 80-аас дээш насны нэг хүн нас баржээ.

Нөхөн сонгуульд 2.3 орчим тэрбум төгрөг зарцуулна
Нөхөн сонгуульд 2.3 орчим тэрбум төгрөг зарцуулна
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.