Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын орлогч дарга асан Б.Отгонсүх Замын-Үүд дэх гаалын даргаар ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн долоо хоногт ажиллах үеэрээ Замын-Үүд дэх нөхцөл байдал 30 хоногт сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн. Учир нь Хятадын тал халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна гэсэн үндэслэлээр хязгаарлалт тавьж байгааг албаны хүмүүс мэдээлсэн юм.

Улмаар өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан АТГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ-ын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж, албан тушаалтнуудыг чөлөөлжээ. Тодруулбал, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоогийн оронд нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг томилсон байна.

Х.Нямбаатар: Гашуунсухайт боомт дээр ч Замын-Үүдтэй ижил асуудал байгаа
Х.Нямбаатар: Гашуунсухайт боомт дээр ч Замын-Үүдтэй ижил асуудал байгаа
 
С.Баярцогт: Намын ЕНБД-д миний нэрийг оруулж ирсэн бол би хүлээж авах байсан
С.Баярцогт: Намын ЕНБД-д миний нэрийг оруулж ирсэн бол би хүлээж авах байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.