Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Гашуунсухайт боомт дээр ч Замын-Үүдтэй ижил асуудал байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, мөн тус суман дах Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан тэргүүтэй зургаан хүнийг АТГ, ЭЦА-аас хойшлуулашгүйгээр баривчиллаа. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Өнөөдрөөс Замын-Үүдэд ажиллаж буй хэд хэдэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж байна. Мөн нийт 32 албан тушаалтныг нийслэлээс орон нутагт сэлгэн ажиллуулах зохицуулалт хийхээр боллоо. Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарч хил дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг өөр орон нутагт ажиллуулах тушаал гарсан. Сэлгэн ажиллуулах шийдвэрийг агентлагийн даргууд гаргасан байгаа. Замын-Үүд суманд АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан хяналт шалгалтыг мөн хийж байна. Коронавирус халдварын хүнд нөхцөлд ачаалал ихэссэн. Үүнийг далимдуулж оочер дайрч, мөнгө авч албан тушаалаа ашигласан албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана гэдгээ холбогдох албаныхан мэдэгдэж байна. Сүлжээний схем үүсгэж луйвар хийж байгаа албан тушаалтнуудад зохих хариуцлагыг хүлээлгэнэ. Гашуунсухайт боомт дээр ч үүнтэй ижил асуудлууд яригдаж байгаа. Бүхий л түвшинд гарч буй авилга, албан тушаалын хэргийг илрүүлнэ. Энд бугшсан авлига албан тушаалын хэргийг тогтоож, хариуцлага тооцно" гэлээ.

Замын-Үүд дэх хил, гааль, цагдаа, авто тээвэр, мэргэжлийн хяналтын дарга нарыг чөлөөллөө
Замын-Үүд дэх хил, гааль, цагдаа, авто тээвэр, мэргэжлийн хяналтын дарга нарыг чөлөөллөө
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.