Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Шинээр 1643 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 10 секунд

ЭМЯ-аас коронавирусийн талаарх ээлжит цаг үеийн мэдээлэл хийлээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1643 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 128454 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 915 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 723 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Мөн зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгджээ. Халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 25 мянга орчим хүн гэрийн хяналтад эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2554 хүүхэд, 732 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна.

Сүүийн 24 цагийн хугацаанд 2572 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар 14 мянга орчим иргэн хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 10 хүн нас барлаа. Ингэхдээ 80-аас дээш насны 2, 70-79 насны 4, 60-69 насны 2, 43 настай нэг, 39 настай нэг хүн нас барлаа.

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Дамдин тэнгэрт дэвшжээ
Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Дамдин тэнгэрт дэвшжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд