Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Дамдин тэнгэрт дэвшжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Дамдин тэнгэрт дэвшжээ. Тэрбээр 1943 оны долдугаар сарың 15-нд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын өвөрт мэндэлжээ. Тайз, дэлгэцийн олон уран бүтээлээр нь үзэгч олон андахгүй. Талийгаач 1967 онд кино жүжигчнээр төгссөнөөс хойш өнөөг хүртэл 160-аад жүжиг, 50 орчим кинонд гол болон туслах дүр бүтээжээ. Тухайлбал, театрын тайзнаа “Любовь Яровая”-гийн Кутов, “Наянчулууны ой”-н Эрдэнэ-Очир, “Арын албаныхан”-ы Сүхбаатар жанжин, “Нүд”-ийн Дугар, “Цаг өөр болжээ”-гийн Ваган, “Би яагаад”-ын Чагнаа, “Хоёр эзний ганц зарц”-ын Бригелла, “Хурлын дараа”-гийн Сүхээ, “Бумбат эрдэнэ”-ийн Дорж, “Аз жаргалын эрэлд”-ийн Геннадий, “Нэгэн нярвын паян”-ы Дорж, “Буурай аав”-ын Буянтогтох, “Унаган хайр”-ын Чагдал, “Шинэ зам”-ын Сүхбаатар, “Буэнос-Айресаас хийсэн сурвалжлага”-ын Эрнесто Рохос, “Гургалдайн дуут шөнө”-ийн Фирсов, “Нулимсны наадах инээд”-ийн Дэмчиг, “Буцах хаяг”-ын Нямбуу, “Халуун газар”-ын Баасан, “Амин булаг”-ийн Донгой, “Тамын дурлал”-ын Кебот, “Ромео Жульетта”-гийн Эскаль ван, “Саран хөхөө”-гийн Дэрэм, “Шөнө амталсан нулимс”-ын Халзангийн дүрд тус тус тоглосон байна.

Тайз, дэлгэцийн олон уран бүтээлд дүр бүтээж, кино урлагийн салбарт түүх бүтээлцсэн түүний гавъяаг үнэлж, 2010 онд Монгол улсын Гавъяат жүжигчин цол хүртээсэн байдаг.

Эрүүл мэндийн салбарт 671 ажлын байрыг нээлттэй зарлалаа
Эрүүл мэндийн салбарт 671 ажлын байрыг нээлттэй зарлалаа
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.