Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймаг энэ сарын 9-нөөс зорчих хөдөлгөөнөө нээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Дархан аймгийн Онцгой комиссын хуралдаж, зорчих хөдөлгөөн, амралт агаар салхинд гарах зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Ингэхдээ мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, саналыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Тодруулбал, 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн%

  • Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ.
  • Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр / 12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.
  • Голын эрэг, зугаалга, амралтын газруудад иргэд агаар салхинд гарч амарч зугаалж болно.
  • Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө.
  • Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.
  • Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.
  • Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана. Үүнтэй уялдуулан нэвтрэх постуудын шинжилгээний цэгийг нэмэгдүүлнэ.
  • Хойд Цайдмын пост дээр таван зэрэг түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.
  • ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг 7-р сарын 9-ий өдрөөс эхлэн ажиллуулна. Шийдвэрийг долдугаар сарыг дуустал мөрдөнө" гэжээ.
"Цар тахлын үед тоног төхөөрөмжөөс илүү хүний хүч цуцаж байна"
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.