Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цар тахлын үед тоног төхөөрөмжөөс илүү хүний хүч цуцаж байна“

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
2 минут 22 секунд

Эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөлөл өнөөдөр Сүхбаатарын талбайд суулт хийлээ. Тодруулбал, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж буй юм.

Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн цалинг нэмэгдүүлэх түр хорооны гишүүн А.Сувдаа “Өнөөдөр 10 цагаас хойш бид Сүхбаатарын талбайд суулт хийж эхэлсэн. Эрүүл мэндийн тухай хуулийн 30.2-д цар тахлын үед ажилласан мэргэжилтнүүдийн цалинг гурав дахин нэмэгдүүлж олгосон байх ёстой гэж заасан байдаг. Бид улсын дунджаас доогуур цалин авдаг. Иймээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлж өгөхийг хүсч байна. Энэ улсын иргэний хувьд дундаж цалингийн хэмжээнд хүрч очсон цалин, үнэлэмжтэй баймаар байна. Цалин мөнгөний асуудлаас үүдэж, хүний нөөцийн асуудал ч гарч ирдэг. Цар тахлын үед тоног төхөөрөмжөөс илүү хүний хүч цуцаж байна. Эмч, мэргэжилтнүүд маань өөрсдөө халдварт өртөж байна. Бид шаардлагын хариугаа хүлээсээр байгаа. Албан ёсоор шаардлагад өгсөн хариу байхгүй

Сувилагч нар татвараа төлөөд гар дээрээ 400-500 мянган төгрөгийн цалинг авдаг. Өөрөөр хэлбэл, өдөрт 20-30 мянган төгрөгийн үнэлэмжтэй ажиллаж байна гэсэн үг.

Өдөр бүр өнөөдөр цар тахал эхэлж байгаа юм шиг байна. Бүх зүйл нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймээс эрүүл мэндийн салбарын ажилчдын бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр төр анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

"Цар тахлын үед тоног төхөөрөмжөөс илүү хүний хүч цуцаж байна"

Ё.Баатарбилэг:
Ё.Баатарбилэг: "Эрдэнэс Тавантолгой" компанийн санхүүгийн мэдээлэл хуулиараа нууцад орох уу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд