Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг маргааш хийнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

АТГ-ын дэд даргын томилгооны сонсгол маргааш 11.00 цагт ажлын хэсгийн хуралдаанаар явагдана. Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд Хууль зүйн байнгын хороо хуралдаж, тус сонсголыг энэ сарын 6-нд явуулахаар тогтсон юм. АТГ-аас дэд даргын томилгооны сонсголд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргалыг оруулж томилуулахаар танилцуулга илгээгээд байгаа билээ.

Сануулахад, УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болгосон.

Ингэснээр Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын дарга З.Дашдаваа бүрэн эрхийнхээ хүрээнд дэд даргаа ийнхүү томилуулах гэж байна. Авлигын эсрэг хуулийн 21.2-т "Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно" гэсэн заалт бий. АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нь өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн юм.

"Спутник V" вакцины давтан тунг хийх ЦЭГҮҮД
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.