Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал: Албан хаагчдад улстөрчдөөс их, бага хэмжээгээр дарамт ирдэг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган” болж байна. Энэ үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.

-Авлигатай тэмцэхэд ямар асуудал үүсэж байна вэ?

-Авлигатай тэмцэх нь зөвхөн АТГ-ын ажил биш. Иргэд бүгд тэмцэх хэрэгтэй. Хуульчид мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй болж. Хууль сахиулах байгууллагууд хаалттай оньсого шиг биш нээлттэй байх ёстой. Нэгт, цахим технологио ашиглана. Дээр нь хууль сахиулагчид болон шүүх, прокурор, хуульчид мэдлэгээ дээшлүүлэхгүй бол болохгүй байна.

Алдагдсан хулгайлагдсан хөрөнгийг буцааж авч ирэх мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Энэ оны эхний байдлаар авлигатай холбоотой 927 бүртгэгдлээ. Үүний 10 хувийг улс төрчидтэй холбоотой авлигын хэрэг эзэлж байна. 2018,2019,2020 оныхоор 118 хэрэг шүүхээр шийдэгдсэн.

Гуравт, хууль сахиулагчид бол хаалттай биш, нээлттэй байх нь чухал. Хэргийг яаж шийдвэрлэсэн зэргээ эргэж хэлдэг, мэдээлдэг ялангуяа ард түмэндээ ойлгомжтой байдлаар хэлдэг л байх ёстой. Дөрөвт, эрх зүйн шинэчлэл юм.

-АТГ-ын ажилчид, мөрдөгч нарт улс төрийн дарамт шахалт хэр ирдэг юм бэ?

-Авлигатай тэмцэхэд улстөрчдөөс дарамт ирдэг нь үнэн. Их, бага хэмжээгээр ирдэг.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: 1200 гаруй албан хаагч ковидын халдвар авч эмчлэгдсэн
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: 1200 гаруй албан хаагч ковидын халдвар авч эмчлэгдсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.