Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын үеийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг хойшлууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол эхэлсэн ч ЭЗБХ-ноос шинжээч томилж өгөөгүй гэх шалтгаанаар хойшлууллаа.

Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нар сонсголыг хойшлуулахгүй үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, мөн улстөржсөн мэдэгдэл хийхгүй байхыг АН-ын бүлгээс хүссэн ч ийнхүү хойшлуулсан юм.

ШУУД: МАН-ын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: МАН-ын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.