Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн сонгууль явдгаараа явах ёстой байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард болсон хэдэн өдөр үргэлжилсэн шагнал гардуулах ёслол болон сонгуулиар халдвар тархах эрсдэл нэмэгдсэн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Энэ бол Улсын онцгой комиссын асуудал болж үлдэж байгаа. 16 мянган шагнал тараагдсан. Үүний 11 мянга нь "Алдарт эхийн одон" байсан. Эдгээр хүмүүс маань бүгдээрээ жижиг хэмжээний дайллага, цайллага хийсэн байгаа юм. Энэ нь вакцингүй байгаа 40 хувь дээр хүчтэй очиж шок болсон.

Үүний дараа сонгууль эхэлсэн. Сонгуулиар орон нутагт тарах зүйл байсан. Энэ бол төрийн сонгууль. Явдгаараа явах ёстой. Мэдээж манайхан шагналыг чухалчилдаг ард түмэн учраас би буруутгахгүй байгаа" гэв.

"Хэдэн хүн жагсаал хийснээс болж наадмыг хойшлуулаагүй"
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.