Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хэдэн хүн жагсаал хийснээс болж наадмыг хойшлуулаагүй“

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Ерөнхий сайд Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцтай танилцах үеэр хэд хэдэн асуудлаар тайлбар мэдээлэл өглөө. Тэдгээрийн нэг нь Үндэсний их баяр наадмыг хойшлуулсан талаар тайлбар өглөө. Тэрбээр, "Наадмыг жагсаалаас болж шийдээгүй. Наадмаар 16 мянган хүн цуглаж эрсдэл үүсэхийг халдвар судлаачид хэлсэн. Олимп хүртэл хойшилж болсон тул наадмаа ч хойшлуулж болно.

Бид 14 хоногийн турш долоодугаар сарын 1-н хүртэл харъя гэсэн. Долоодугаар сарын 1-нд хурал болж эрсдэлтэй гэж үзэж байна гэсэн тул хойшлуулсан. Энэ бол өнөөдрийн нөхцөл байдлаас болсон зүйл.

Баяр наадамтай холбоотой асуудлыг бид эрт шийдсэн. Цахимаар наадамд хийнэ бусад газрыг хараад эрсдэлийн үнэлгээ хийнэ гэсэн.

Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүст тэр болгонд гарч ирж мэдээлэл хийж ярих, ялангуяа Ерөнхий сайдын хувьд байнга ярилцлага өгөөд байх цаг ч байхгүй. Гол шийдлүүд манай өрөөнд яригдана. Харин зарим мэдээлэл буруу ойлгогдох, цахим ертөнцөд таслагдаж хүрсэн байж магадгүй" гэлээ.

ТАНИЛЦ: Орос, Монгол, Хятад гурвын ачаа тээврийн машинаа АРИУТГАДАГ ХЭСЭГ
ТАНИЛЦ: Орос, Монгол, Хятад гурвын ачаа тээврийн машинаа АРИУТГАДАГ ХЭСЭГ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд