Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Замын-Үүд боомтод ажиллахаар явлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулахаас гадна хэд хэдэн асуудлаар хэлэлцжээ. Тэдгээрийн нэг нь хилийн боомтуудад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар байсан ба Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтод очиж ажиллахаар холбогдох сайд нарын хамт явжээ.

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, "Хилийн боомтуудад үүссэн хүндрэлийн асуудлаар холбогдох яам, тамгын газрууд мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарын хамт замын үүд боомт дээр ажиллахаар явлаа. Замын-Үүд боомтод үүсээд байгаа хүндрэл бэрхшээлтэй холбоотой асуудал дээр Засгийн газар өнгөрсөн хугацаанд хяналт тавьсаар ирсэн. Газар дээр нь очиж ажиллан тодорхой шийдвэрүүдийг гаргана гэсэн хүлээлт байна" гэв.

Элчин сайдад яригдаж буй Н.Наранбатын нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэнгүй
Элчин сайдад яригдаж буй Н.Наранбатын нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэнгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.