Булган аймгийн Засаг дарга энэ жилийн аймгийн баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, "Коронавирусний халдварын эрсдэл өндөр байгаа нөхцөлд Булган аймгийн Засаг дарга, Тамгын газрын зүгээс өнөө жилийн аймгийн баяр наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Бид баяр наадмын зардлаа цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах болно. Өөрсдийн эрүүл мэндийг умартан өдөр шөнөгүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. "Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ" гэдэг эртний сайхан үгээр ард иргэд та бүхэн минь өөрсдийн эрүүл мэндийг сайтар хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье" гэлээ.