Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сэтгэл гутрал, түгшилт, амиа хорлох бодол 1-5 хувиар нэмэгдсэн”

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
2 минут 28 секунд

Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс коронавирусийн халдварын үеийн хүн амын сэтгэлзүйн тулгамдсан асуудлыг тодорхойлох судалгааг хийжээ. Тус судалгааг Монгол улсад дотоодод халдвар алдсан анхны хөл хорионы үе буюу арван нэгдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд цахим сүлжээнд явуулсан аж. Харин давтан судалгааг дөрөвдүгээр сарын 24-тавдугаар сарын 7-ны өдрийг хүртэл тогтоосон хатуу хөл хорионы үеэр иргэдээс авсан байна.

СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмч Б.Батцэцэг “Хөл хорионы үеэр дэлгэцэнд зарцуулж буй цагийг асуухад судалгаанд оролцогчдын дийлэнхи буюу 50-иас илүү хувь нь хоногт 2-4 цагийг дэлгэц харахад зарцуулж байна хэмээн хариулсан. Харин 33-36 хувь нь хоногт 6-аас дээш цагийг дэлгэц харахад зориулж байгаагаа хэлжээ. Судалгааны хүрээнд сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд болох сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойрны хямрал болон амиа хорлох бодол зэргийг судалж үзсэн. Ингэхэд эхний хөл хорионы үеийн судалгаагаар сэтгэл гутрал 22.1 байснаа давтан судалгаанд 27.2 болж өсчээ. Сэтгэл түгшилт мөн адил 20.5-24.9 хувь болж нэмэгдсэн. Харин нойрын хямрал 23.3 хувиас давтан судалгаагаар 16.2 хувь болж буурсан байна" гэсэн юм. Түүнчлэн

Өмнөх болон давтан судалгааг харьцуулахад сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, амиа хорлох бодол 1-5 хувиар нэмэгдсэн бол нойрны хямрал 7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Коронавируст халдварын үеийн хатуу хөл хорионд байгаа 4-5 хүн тутмын 1 нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна.

Иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд асуудал тулгарч байгаа шалтгаан нөлөөллийг судалж үзэхэд дараах хүчин зүйлс байсан аж. Үүнд:

-30-39 насны иргэд хатуу хөл хорионы улмаас гэртээ байгаа

-500 мянга-1 сая төгрөгийн дундаж орлоготой, энгийн ажил эрхлэгч, төрийн албан хаагч хатуу хөл хорионы улмаас орлого буурсан

-Өдөрт 6-аас дээш цагийг цахим сүлжээнд өнгөрүүлэх зэрэг багтсан аж.

ЦУОШГ: Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар 28-32 градус хүрч халах магадлалтай
ЦУОШГ: Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар 28-32 градус хүрч халах магадлалтай
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.