Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж байгааг мэдэгдсэн. Ингэснээр үйл ажиллагаа нь хязгаарлагдсан ААН-ийн үйл ажиллагаа наймдугаар сарын 31-н хүртэл хязгаарлалттай хэвээр байх юм.
1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Бүх төрлийн баар
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
6. Сургалтын төв /5-аас доош хүнтэйгээр үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй/
7. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
8. Алжаал тайлах төв
9. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /долдугаар сарын 5-наас нээх эсэхийг шийднэ/
10. Саун, бассейн, нийтийн халуун ус /долдугаар сарын 5-наас нээх эсэхийг шийднэ/
11. Зочид буудал, дэн буудал /долдугаар сарын 5-наас нээх эсэхийг шийднэ/
12. Амралт, жуулчны газар /долдугаар сарын 5-наас нээх эсэхийг шийднэ/
13. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
14. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ
15. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
16. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб