Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Наадам хийсэн бөхчүүд, спортынхон халдвар авбал хэвтүүлэх эмнэлэг алга, эмчлэх эмч алга”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хурал дээр эрүүл мэндийн салбарын 56,000 гаруй эмч, ажилтнуудын төлөөлөл үндсэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардан төр засагт шаардлага хүргүүлж мэдээлэл хийлээ. Тэд “эмч нар энд хүрээд хөрлөө” хэмээх үгийг уриа болгожээ.
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа, "Эмнэлгийн салбар хүний нөөцийн хомсдолд орж байгаа. Энэ нь зөвхөн эмч эмнэлгийн ажилтнуудын асуудал биш, Монголын ард иргэдийн аюулгүй байдал, амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудал юм. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө өвдөж байна. Зургаадугаар сарын 26-нд салбарын сайд дарга нартай уулзаж тулгамдаж байгаа асуудлаа ярьж хэлэлцсэн. Хэлэлцсэн асуудлуудыг зөвхөн 26-нд биш цар тахал эхэлсэн үеэс хойш л ярьж байна. Засгийн газраас гаргасан зөвхөн улаан бүсэд ажиллаж буй хүмүүст хоёр сая төгрөг олгож нийт эмнэлгийн салбарын 50 хувьд л нэмэгдэл өгч түр аргацааж байгааг дэмжихгүй байна. Бүх эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна. Хэрэв наадмын үеэр бэлтгэлд гарсан бөхчүүд, урлагийнхан, спортынхон халдвар аваад ирэх юм бол хэвтүүлэх эмнэлэг алга. Тэднийг эмчлэх эмнэлгийн ажилчид алга" гэлээ.
СЭМҮТ- ийн их эмч н.Анхболд, "Эрүүл мэндийн салбарын ажилчид улаан, ногоон бүс гэж ялгахгүйгээр маш өндөр бэлтгэл, ачаалалтай ажиллаж байгаа. Хуулийн хэрэгжилт манай салбарт сул байна. Цар тахлын онцгой нөхцөлд цалин олговрын тухай олон хууль журам байдаг. Гэвч эдгээрээс аль нь ч хэрэгжээгүй өдийг хүрлээ. Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 600 мянган төгрөг байна. Харин улсын дундаж цалин нэг сая 300 мянга гаруй байдаг. Эмч, ажилтнууд хүүхэд асрагчаас ч багаар цалинждаг. Олон улсын жишгийг дагаж тав, арав дахин нэмэгдүүл гээгүй. Улсын дундажтай адил цалин авахыг хүсэж байна" гэв.

Э.Мягмарнаран

Олон нийтийн газар ил бие зассан иргэнийг 10.000 төгрөгөөр торгожээ
Олон нийтийн газар ил бие зассан иргэнийг 10.000 төгрөгөөр торгожээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.