Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 2246 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 56 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2246 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 115,478 боллоо.

Өнгөрсөн хоногт батлагдсан халдварын тохиолдлын 1345 нь Улаанбаатар хотод батлагдсан бол 901 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Нийт 25038 хүүхэд халдвар авсан байна. Эмчлүүлж буй нийт 14121 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-9502
  • Хүндэвтэр-3143
  • Хүнд-1237
  • Маш хүнд- 239 хүн байна.

Энэ хугацаанд 2825 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 76,654 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15 хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 563 болсон байна.

Х.Нямбаатар: Зөрчлийн хуулиар оногдуулсан 73 тэрбум төгрөгийн торгох ялыг
Х.Нямбаатар: Зөрчлийн хуулиар оногдуулсан 73 тэрбум төгрөгийн торгох ялыг "Өршөөлийн хууль"-д хамруулна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.