Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх хувийн саналаар ялалт байгуулсан. Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн дагуу бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш АРАВ ХОНОГИЙН ДОТОР сонгуулийн төв байгууллага Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм.

Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.

Нэгэнт, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх ялалт байгуулж Ерөнхийлөгч болж байгаатай холбогдуулан Хэнтий буюу УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах юм. Тодруулбал, тус тойрог нь гурван мандаттай бөгөөд тус тойргоос У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар ялалт байгуулж байв.

Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуультай хамтатган хийнэ гэх мэдээлэл байна.

Сануулахад, Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдож гишүүн болсон Д.Сумъяабазар 2020 оны аравдугаар сард Хотын даргаар сонгогдсон. Тиймээс тус тойрогт мөн нөхөн сонгууль явуулахаар болоод байгаа билээ.

Д.Энхбат: Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна
Д.Энхбат: Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.