Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж, яг одоо СЕХ-ноос сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулж байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нэр дэвшсэн. Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 815.267, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72.001, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат 242.257 хүний санал аваад байна.
Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хувьд урьдчилсан дүнгийн дараа албан ёсоор мэдээлэл хийсэн. Уг мэдээллийг энд дарж уншина уу.
Харин "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат "Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай. Чин сэтгэлээсээ, хамтдаа зүтгэвэл ялалт бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг. Хуучин нүсэр тогтолцоо, халамжийн сэтгэлгээ тийм ч хүчтэй бус, удахгүй солигдох болно. Өнөөдөр бид тэр зүгт нэг алхам хийлээ. Амжилт" гэжээ.