Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Сонгуулийн байруудад байрлуулсан хяналтын камерыг сонгогчийн эрхэд халдахгүй байхаар өөрчлөхөөр болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

СЕХ-ноос ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллээр "2087 хэсгээс 29 хэсэг нь мэдээгээ нэгтгэж ирүүлээгүй байна. Уг хэсгийн хороодын мэдээлэл сүлжээнээс шалтгаалж ирээгүй. Санал тоолох төхөөрөмж болон хэсгийн хороодын мэдээлэл хэвийн үргэлжилж байна. Улсын хэмжээнд сонгуулийн явц 32.7 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна" гэсэн юм.

СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Иргэдээс ирсэн гомдол мэдээллийг шалгаж ажиллаж байна. Нэгдүгээрт, санал авах байруудад байрлуулсан хяналтын камерууд сонгогчийн санал өгөх эрхэд халдаж байна гэх гомдол байна. Тиймээс СЕХ-ноос сонгуулийн байруудад байршуулсан камеруудын байрлалыг өөрчлөхөөр болсон.

ХУД-ийн 4,5 хэсгийн хороодод бүх хүмүүсийг гаргаж байгаад ариутгал хийсэн байна. Уг мэдээллийг шалгаад дараагийн ариутгалыг хийхдээ иргэдийн санал өгөх ажиллагаанд саад учруулахгүйгээр зохион байгуулах чиглэл өгсөн" гэлээ.

Б.Баабар: Миний нам унасан ч босоод ирнэ, АН-ын төлөө саналаа өгөв
Б.Баабар: Миний нам унасан ч босоод ирнэ, АН-ын төлөө саналаа өгөв
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.